logo

Трансфер фактор
Захиалах утас 9928-5192, 8815-9890

Одоо үед хүүхдээ хөхүүлж байх үедээ ухаалаг утсаа оролдож суугаа эх хүний дүр зураг энгийн үзэгдэл болжээ. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар хүүхдээ хөхүүлж байх зууртаа энэ чухал үйл явцад анхаарахгүй, утсаар оролдох, өөр зүйл бодож, сонирхох явдал нь сүүний гаралтад сөргөөр нөлөөлж, хүүхэд хөхөө буруу хөхөж, хэл амны хөгжил нь удаашрахад хүргэдэг болохыг тогтоожээ.

Уг нь хүүхэд хөхөө хөхөх үйл явц бол ээж, хүүхэд хоёрын бие ойртож, хүүхдийн гэдсэнд байсан үеийг нь сануулам хамгийн таатай хором мөч байдаг.

Учир шалтгаан:

Хөхний булчирхайн үйл ажиллагаа гэж юу вэ?

Ээж нь хөхүүлж байх үедээ хүүхэдтэйгээ ярьж, харж байх нь дуу хоолой болоод дүр төрхийг нь сайтар тогтоож авахад нь илүү нөлөө үзүүлдэг байна. Улмаар хүүхдийн хөхөө хөхөх дуршил нэмэгдэж, эхийн хөхний шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж, сүүний гарц нэмэгддэг байна.

Ээж болон сүүний гаралтад нөлөөлөх нь:

1. Эх үр 2-ын хооронд үүсэх хүртэлцэх мэдрэхүй, харцаар холбогдох мэдрэмж үгүй болно

Хөхүүлэх үйл явцад эх үр хоёр 2 уулаа идэвхтэй оролцож, хамтдаа аз жаргалтай цаг мөчийг бүтээх нь маш чухал. Түүгээр ч барахгүй хайрын харцаар биесээ ширтэх нь хүүхдийг ирээдүйд нийгэмших үйл явцых нь эхлэл болж байдаг байна.

2. Хөхний сүүний булчирхай бүрэн ажиллахгүйн улмаас сүүний гарц багасдаг

Хүүхэд эхийнхээ хөхийг сорох төдийд л хангалттай хэмжээний сүү хөхний булчирхайнаас ялгарч гардаг гэж ойлгож байвал эндүүрэл. Хэрвээ ээж утсандаа анхаарлаа хандуулж, эсвэл өөр зүйлд сэтгэл санаагаа чилээх аваас булчирхайн үйл ажиллагаа идэвхгүй болж, сүүний гаралт эрс багасдаг байна

3. Өөртэй нь ярьж, анхаарал тавихгүй бол хөхөө хөхөх дуршилгүй болдог

Хүүхэд хөхөө хөхөх үйл явц бол түүний хамгийн анхны хооллох сонирхол, дуршил хөгжиж, бий болдог үйл явц. Том хүмүүс ганцаараа хооллох сонирхолгүй, дургүй байдаг шүү дээ. Тэгвэл хүүхэд ч бас ээж нь анхаарлаа өөрт нь бүрэн зориулаагүй үед хөхөө хөхөх сонирхолгүй болж, хооллох дуршилгүй болох магадлалтай болдог.

Хүүхдэд нөлөөлөх нь:

1. Эх нь хөхүүлж байхдаа анхаарахгүй бол хүүхэд хүнд анхаарал хандуулдаггүй, зожиг болох магадлал өндөр байдаг

Хөхүүлнэ гэдэг нь хүүхдээ зөвхөн хооллож байгаа хэрэг биш бөгөөд үүгээр дамжуулж, халуун дулаан мэдрэмжийг бий болгож, хүнлэг сэтгэл төрүүлдэг үйл явц юм. Харин ээж утсандаа анхаарч, хүүхдээ тоохгүй бол хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлнө.

2. Ээж нь ярьж, чимээ гаргахгүй бол хүүхдийн хэл ярианы хөгжил удааширдаг

Ийм чухал үед утсаа оролдож байгаа бол бусад үед ч утсандаа анхаарах нь илүүтэй байх нь ойлгомжтой. Тэгэхээр хүүхэдтэй харилцах харьцаа багасч, хэл ярианы хөгжилд муу нөлөөтэй

3. Хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй болно

Ээж нь өөрөөс нь илүү утсыг хайрлаж байгаа юм шиг сэтгэгдлийг эхийх нь харц өөр дээр нь биш утаснаас салахгүй байгаагаас олж, мэдэрдэг. Улмаар хүүхэд тэвдүү, сандруу, тайван бус байдалтай байх ба энэ нь цаашид төлөвших явцад нь ч нөлөөлдөг муу талтай юм байна.

Эх сурвалж: Японы “Hiyoko” сэтгүүлээс орчуулав.

Танд энэ мэдээлэл таалагдсан уу? Like дараад сонирхолтой мэдээллүүдийг цаг тухайд нь хүлээн авна уу.

Танд асуух, тодруулах зүйл байвал энд бичээрэй:
Холбогдох утас :


Трансфер фактор таны дархлааг 437% нэмэгдүүлнэ! Бичлэгээс үзнэ үү

Таны мэдлэгт : Трансфер фактор гэж юу вэ?

Трансфер факторыг 1949 онд АНУ-ын эрдэмтэн Шервүд Лоүренс хүний цуснаас олж нээмэгц дархлааг дэмжиж, сайжруулдаг гайхамшигтай чадвар нь анагаах ухааны шинэ содон ололт болж энэ уургийг цэврээр нь ялгаж аваад эрүүл мэндийн салбарт хэрэглэе хэмээн дэлхий дахинаараа анагаахын төдийгүй шинжлэх ухааны ихэнх хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн юм. Энэ чиглэлийн судалгаа, технологийн хөгжил тасралтгүй үргэлжилсээр 40 жилийн дараа 1988 онд үнээний сүүний уургаас цэврээр нь ялгаж авах технологи боловсруулсан нь энэ бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх, хүн амд хүртээмжтэйгээр хэрэглэх боломж нээгдсэн байна. Трансфер Факторыг 60 гаруй жилийн турш судалж, судалгааны ажилд 40 сая ам.доллар зарцуулж, эрдэм шинжилгээний 6500 ажил хийгдэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 удаа зохион байгуулагдсан байна.

Цааш нь унших

Трансфер факторын үйлдвэрлэлийн процесстой танилцана уу

Их уншсан

БИЗНЕС САНАЛ

Та ажлынхаа хажуугаар сарын 500$ - 3000$, түүнээс дээш нэмэлт орлоготой болмоор байна уу?

Дэлгэрэнгүй

Мэдээлэл авах

Мөн та бидэнд мэйл хаяг, утсаа үлдээнэ үү. Бид бүтээгдэхүүний хямдрал урамшуулал шинэ боломжийг таны утсанд мэссэжээр илгээж мэдэгдэж байх болно :