logo

Трансфер фактор
Захиалах утас 9928-5192, 8815-9890

Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм.

Хоол боловсруулах ферментүүд болон давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг. Харин ходоодыг дотор талаас нь бүрхэж байдаг ходоодны салст бүрхүүл нь тэрхүү хүчиллэг шүүсээс ходоодны ханыг хамгаална. Хеликобактери пилори нь энэ салст дотор хоргодон амьдарч чаддагаараа ходоодны шүүснээс хамгаалагддаг байна. Ходоодны салст бүрхүүлд тухлан суусан нян уреаза хэмээх фермент ялгаруулна. Энэ нь ходоодны хүчлийг саармагжуулж хеликобактерийн амьдрах таатай орчныг бүрдүүлж өгдөг байна.

Бие махбодийн хамгаалах тогтолцоо түүний эсрэг бие ялгаруулан ажиллаж эхлэх боловч ходоодны салст дотор нуугдаж амжсан хеликобактерийг устгаж чаддаггүй. Хеликобактери пилори ходоодны салстыг гэмтээдэг олон төрлийн хор ялгаруулснаар бие махбодийн хамгаалах эсүүдийг ходоодны салст бүрхүүл дээр дуудан авчирдаг. Хамгаалах эсүүдээс нянг устгах бодис ялгарах боловч тэр нь нянгаас гадна ходоодны салт бүрхүүлийг хайлуулж гэмтээдэг.

Ингэж ходоодны хамгаалах бүрхүүл гэмтсэнээр үрэвсэл, шарх цаашилбал хавдар үүсдэг. Хеликобактери пилорийн хор уршиг нь хеликобактери хоол боловсруулах замаар халдварлан орж ходоод 12 хуруу гэдэсний архаг үрэвсэл, шархлаа, хавдар үүсгэдэгт оршино. Ходоод, 12 хуруу гэдэсний шархлааны 70% нь хеликобактерийн шалтгаантай байдаг.

Өндөр хөгжилтэй Америкт ойролцоогоор 25 сая хүн ходоод гэдэсний шархлаа өвчинтэй гэнэ. Жил бүр 500,000-850,000 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1 сая гаруй хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Хеликобактери пилорийн халдвартай 3 хүн тутмын 1 нь ходоодны хорт хавдарт шилжих магадлалтай байдаг. Ийм учраас хамгийн өндөр тархалттай гэдгээрээ 2-р байранд ходоодны хорт хавдар орж дэлхийн хүн амд зонхилон тохиолдож байна. Ходоодны хортой хавдрын 70-90% нь Хеликобактери пилоритой хавсарсан байдаг.

Ходоодны шархлаа болон үрэвсэлтэй хүмүүс Хеликобактерийн шинжилгээ хийлгэж нян илэрвэл эмчүүлэх шаардлагатай.Хеликобактерийг оношлох олон арга байдаг. Цуснаас түүний эсрэг үүссэн эсрэг биеийг илрүүлэх, ходоод гэдэс дурандан шинжилгээ авах, амьсгалын сорилоор илрүүлэх аргуудыг хэрэглэж байна.Хеликобактерийн ялгаруулдаг уреаза гэдэг фермент нянг үхжүүлэх эмчилгээнд түүнийг тэсвэртэй болгоход гол нөлөөтэй. Энэ талст үүсэгэн хүчиллэг орчинд ихэнх үүсгэгчийн эсрэг эмийн идэвхи 10 дахин буурдаг байна. Ийм учраас Хеликобактерийн эмчилгээнд хэд хэдэн төрлийн эмийг хавсруулан удаан хугацаагаар хэрэглэхийг заасан байдаг.

1980-аад он хүртэл зөвхөн нянг устгах бэлдмэл хэрэглэж байсан бөгөөд эмчилгээний үр дүн дөнгөж 14%-д л хүрдэг байжээ. Харин 20-иод жилийн судалгааны үр дүнд Хеликобактерийн эсрэг 3 эмийн бэлдмэлийг хавсруулан хэрэглэх нь хамгийн тохиромжтой, үр дүнтэй эмчилгээ болно гэж үзжээ. Энэ 3-сан эмчилгээнд Хеликобактерийг устгах эм буюу кларитромицин, азитромицин, рокситромицин зэрэг антибиотикууд, түүний үйлдлийг дэмжиж, салстыг хамгаалдаг шүүрлийн эсрэг омепразол зэрэг бэлдмэл ордог.

Гараа сайтар угааж, хоол хүнсээ бүрэн боловсруулж идэх, түүхий ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, ус хэрэглэхгүй байх нь Хеликобактериас хамгаалах хамгийн энгийн арга болно.

Ходоод гэдэсний өвчнөөс гадна Хеликобактериар үүсгэгддэг хэд хэдэн өвчин байдаг. Тухайлбал: улаан батга, нүүрээр тууралт гарах, хамрийн дайвар хөндий, шүд орчмын эдийн үрэвсэлт өвчнүүдийн үед хеликобактерийг устгах эмчилгээ үр дүнтэй байдаг. Хеликобактери пилори нянг дэлхийн 3 хүн тутмын 1 нь тээж явдаг. Та тэр 1/3 нь мөн үгүй юу гэдгээ урьдчилан сэргийлэх үзлэгээр оношлоорой.

Танд энэ мэдээлэл таалагдсан уу? Like дараад сонирхолтой мэдээллүүдийг цаг тухайд нь хүлээн авна уу.

Танд асуух, тодруулах зүйл байвал энд бичээрэй:
Холбогдох утас :


Трансфер фактор таны дархлааг 437% нэмэгдүүлнэ! Бичлэгээс үзнэ үү

Таны мэдлэгт : Трансфер фактор гэж юу вэ?

Трансфер факторыг 1949 онд АНУ-ын эрдэмтэн Шервүд Лоүренс хүний цуснаас олж нээмэгц дархлааг дэмжиж, сайжруулдаг гайхамшигтай чадвар нь анагаах ухааны шинэ содон ололт болж энэ уургийг цэврээр нь ялгаж аваад эрүүл мэндийн салбарт хэрэглэе хэмээн дэлхий дахинаараа анагаахын төдийгүй шинжлэх ухааны ихэнх хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн юм. Энэ чиглэлийн судалгаа, технологийн хөгжил тасралтгүй үргэлжилсээр 40 жилийн дараа 1988 онд үнээний сүүний уургаас цэврээр нь ялгаж авах технологи боловсруулсан нь энэ бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх, хүн амд хүртээмжтэйгээр хэрэглэх боломж нээгдсэн байна. Трансфер Факторыг 60 гаруй жилийн турш судалж, судалгааны ажилд 40 сая ам.доллар зарцуулж, эрдэм шинжилгээний 6500 ажил хийгдэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 удаа зохион байгуулагдсан байна.

Цааш нь унших

Трансфер факторын үйлдвэрлэлийн процесстой танилцана уу

Их уншсан

БИЗНЕС САНАЛ

Та ажлынхаа хажуугаар сарын 500$ - 3000$, түүнээс дээш нэмэлт орлоготой болмоор байна уу?

Дэлгэрэнгүй

Мэдээлэл авах

Мөн та бидэнд мэйл хаяг, утсаа үлдээнэ үү. Бид бүтээгдэхүүний хямдрал урамшуулал шинэ боломжийг таны утсанд мэссэжээр илгээж мэдэгдэж байх болно :