logo

Трансфер фактор
Захиалах утас 9928-5192, 8815-9890

“Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төв”-ийн эмч төлөөлөгч, Хүний их эмч Н.Наранзултай ярилцлаа.

–Монгол Улс элэгний өвчлөл өндөртэй улс орны тоонд багтсан судалгаа байдаг. Энэ талаарх тоо баримтын мэдээлэл өгөөч.

-Судалгаагаар манай улсын нийт хүн амын дунд С вирүст хепатитийн халдвар 15 хувь, В вирүст хепатитийн халдвар 11,8 хувь, Дельта вирүст хепатитийн халдвар 4,8 хувийн тархалттай байгаа нь дэлхийн дунджаас өндөр байна. Зуун мянган хүнд ногдох элэгний хавдрын нас баралтаар нэгдүгээрт бичигдсэн нь дэлхийн дунджаас 8 дахин их байгаа тооцоо судалгаа бий. Сүүлийн арван жилд элэгний хорт хавдраас шалтгаалсан нас баралт тасралтгүй нэмэгдсээр байгаа бөгөөд энэ нь нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. 2014 оны статистик мэдээгээр элэгний хорт хавдрын 82.5 хувь нь хожуу буюу 3-4 дүгээр үе шатанд оношлогдож, хяналтад орсноос хойш 2,3 хувь нь 5-аас дээш жил амьдарч байгаа харамсалтай тоо баримт бий. Элэгний хорт хавдрын шалтгааны 46 хувь нь хепатитийн С вирүс, 35 хувь нь В вирүс, 14 хувь нь В, С вирүсийн хавсарсан халдвартайг судлаачид тогтоосон байдаг.

-Элэгний B, C вирүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Урьдчилан сэргийлэх ямар арга, хэлбэр байдаг вэ? Нэгэнт өвчилсөн тохиолдолд хэрхэн эмчлэх вэ?

-Элэгний В, С вирүс нь элгийг сонгомлоор гэмтээдэг бөгөөд элэгний хатуурал, хавдрын гол шалтгаан болдог. Вирүсийн халдвар авсан хүмүүсийн 85 орчим хувьд шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд 10-20 жилийн дараа элэгний хатуурал, хавдар болсон хойноо вирүсийн халдвартай байснаа мэддэг. Иймд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан эрт оношлуулах нь чухал. Элэгний В, С вирүсийн халдвар нь төрөх, цусаар, бэлгийн замаар дамждаг. Урьдчилан сэргийлэхийн тулд халдвар дамжих нөхцөлөөс зайлсхийх хэрэгтэй. Тухайлбал шаардлагагүй тарилга, хатгалтаас зайлсхийх, баталгаатай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, сахлын хутга, шүдний сойз, хумсны хутга зэрэг ахуйн эд зүйлсийг дамжуулан хэрэглэхгүй байх, тохиолдлын хамгаалалтгүй бэлгийн харьцаанаас татгалзах, шивээс хийлгэх, арьс цоолох зэрэг арьс салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулах ажилбараас татгалзах хэрэгтэй. Хэрэв хийлгэх шаардлагатай бол нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэж байгаа эсэхийг шалгах нь чухал. Мөн элэгний В вирүсийн халдвар аваагүй, халдварын эсрэг дархлаагүй байгаа хүмүүс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх хэрэгтэй. 3 удаагийн тун бүхий вакцин хийлгэснээр элэгний В, Д вирүсийн халдвар мөн вирүсийн шалтгаант элэгний хатуурал, хавдар үүсэхээс сэргийлэх боломжтой. Элэгний С вирүсийн эсрэг вакцин одоогоор байхгүй тул халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй. Вирүсийн халдварыг илрүүлэх шинжилгээ өгч эерэг гарсан тохиолдолд вирүсийн идэвхижил тодорхойлдог вирүс тоолох шинжилгээ хийлгэдэг. Ер нь вирүсийн тоо өндөр тоологдох тусам элэгний хатуурал, хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг гэж ойлгож болно. Иймд вирүсийн эсрэг эмчилгээг мэргэжлийн эмчийн хяналтанд хийлгэх хэрэгтэй. Элэгний В вирүсийг дарангуйлах, С вирүсийг бүрэн эмчлэх эм манай улсын эмчилгээнд нэвтэрчихээд байна.

-Чухам ямар эм, бэлдмэл байдаг талаар уншигчдад мэдээлэл өгөөч?

-АНУ болон Европын өндөр хөгжилтэй оронд Харвони хэмээх эм нь эмчилгээний үр дүн өндөртэйд тооцогдож, гаж нөлөө хамгийн багатай, вирүсийг бүрэн устгадаг болох нь тогтоогдоод байна. Монгол Улсад Харвони эм нэвтэрснээр олон өвчтөнийг аюулт өвчнөөс хамгаалж, гол эмчилгээ болоод байна. Энэхүү эм нь ледипасвир/софосбувир эмийн бодисыг агуулсан нийлмэл шахмал эм бөгөөд АНУ-ын Гилеад компанийн оргиналь бүтээгдэхүүн. Эмийн үр дүнгийн судалгаагаар эмчилгээний үр дүн 99% байгаа нь тогтоогдсон. Эмчилгээний хугацааны хувьд 3-6 сар үргэлжилдэг. Элэгний С вирүсийг бүрэн устгаснаар С вирүсийн шалтгаант элэгний хатуурал, түүний хүндрэл, элэгний хорт хавдар, нас баралтыг бууруулах ач холбогдолтой нь батлагдаад байна.

-Одоогоор энэ эмийг хэрэглэж байгаа өвчтөнүүдийн тоо, эмчилгээний үр дүнгийн хувьд?

-“ХАРВОНИ” эмийг Монгол улсын хэмжээнд 4681 хүн хэрэглээд байна. Үүнээс 3209 хүний эмчилгээ дуусч, бүрэн эдгэрсэн. ХӨСҮТ-ийн эмч нарын хяналт, судалгааны урьдчилсан тайлангаар эмчилгээний үр дүн 99% байна. Үлдсэн 1472 хүмүүсийн эмчилгээ үргэлжлэн явагдаж байна. Эмчилгээнд хамрагдаж буй нийт хүн амыг насны байдлаар авч үзвэл 41-60 насны хүмүүс зонхилж байна.

-Үнийн хувьд ямар вэ? Мөн хөнгөлөлт болон бусад боломжуудийн талаар?

-Гурван сар буюу нэг курс эмчилгээ нь 94000 ам.доллараар зарагддаг тус эмийг Эрүүл мэнд, спортын яам, үйлдвэрлэгч АНУ-ын Гилеад сайнс компанийн “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд 1200 ам.доллараар Монгол Улсад оруулж ирээд байна. Энэхүү эмийг “Хас”, “Худалдаа хөгжлийн банк”-ны лизингийн үйлчилгээгээр авах боломжтой болсон байгаа. Өөрөөр хэлбэл, Хас банкны зээлээр ХСВ-ийн эмчилгээ оношлогоонд зориулан 2.5-4 сая хүртэлх төгрөгийг 3 жил хүртэлх хугацаатайгаар, сарын 1.2 хувийн хүүтэй авах юм. Эхний 6 сар үндсэн төлбөрөөс чөлөөлж, зөвхөн хүүгээ төлөх боломжтой.

-Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авч, эмчилгээнд хамрагдах боломжтой вэ?

-“Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төв”-өөс дэлгэрэнгүй мэдээлэл авч, эмчилгээ, шинжилгээнд хаана хамрагдах боломжтой талаар үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Манай байгууллага эм зүйн тусламж, хангамж, үйлчилгээний чанарыг эрхэмлэн, GDP, GSP, ISO стандартыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбарын тулгуур болох зорилготойгоор байгуулагдаад 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Хуучнаар Урт цагааны шар дэлгүүрийн эсрэг талд “Капитал центр”-ийн нэг давхарт манай төв байрлаж байгаа. Мөн манай “Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төв” гэсэн фэйсбүүк хуудсанд хандаж болно.

Монголчууд трансфер фактор Плюсийг трансфер фактор ТриФактортой хамт хэрэглэх замаар элэгний В, С вирусын идэвхжлийг бүрэн дарж аюулгүй болгосон маш олон үр дүн байгаа билээ. Хэрэв танд дээрх асуудал байгаа бол 9479-1979, 8950-1979 утсаар холбогдон зөвөлгөө авч бүтээгдэхүүнээ үнэгүй хүргүүлж хэрэглэх боломжтой.

Танд энэ мэдээлэл таалагдсан уу? Like дараад сонирхолтой мэдээллүүдийг цаг тухайд нь хүлээн авна уу.

Танд асуух, тодруулах зүйл байвал энд бичээрэй:
Холбогдох утас :


Трансфер фактор таны дархлааг 437% нэмэгдүүлнэ! Бичлэгээс үзнэ үү

Таны мэдлэгт : Трансфер фактор гэж юу вэ?

Трансфер факторыг 1949 онд АНУ-ын эрдэмтэн Шервүд Лоүренс хүний цуснаас олж нээмэгц дархлааг дэмжиж, сайжруулдаг гайхамшигтай чадвар нь анагаах ухааны шинэ содон ололт болж энэ уургийг цэврээр нь ялгаж аваад эрүүл мэндийн салбарт хэрэглэе хэмээн дэлхий дахинаараа анагаахын төдийгүй шинжлэх ухааны ихэнх хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн юм. Энэ чиглэлийн судалгаа, технологийн хөгжил тасралтгүй үргэлжилсээр 40 жилийн дараа 1988 онд үнээний сүүний уургаас цэврээр нь ялгаж авах технологи боловсруулсан нь энэ бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх, хүн амд хүртээмжтэйгээр хэрэглэх боломж нээгдсэн байна. Трансфер Факторыг 60 гаруй жилийн турш судалж, судалгааны ажилд 40 сая ам.доллар зарцуулж, эрдэм шинжилгээний 6500 ажил хийгдэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 удаа зохион байгуулагдсан байна.

Цааш нь унших

Трансфер факторын үйлдвэрлэлийн процесстой танилцана уу

Их уншсан

БИЗНЕС САНАЛ

Та ажлынхаа хажуугаар сарын 500$ - 3000$, түүнээс дээш нэмэлт орлоготой болмоор байна уу?

Дэлгэрэнгүй

Мэдээлэл авах

Мөн та бидэнд мэйл хаяг, утсаа үлдээнэ үү. Бид бүтээгдэхүүний хямдрал урамшуулал шинэ боломжийг таны утсанд мэссэжээр илгээж мэдэгдэж байх болно :