logo

Трансфер фактор
Захиалах утас 9928-5192, 8815-9890

Монголд хорт хавдраар жил бүр 6000 гаруй хүн өвдөж, 4000 гаруй хүн нас бардаг статистик гарчээ. Эдгээр хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үедээ эмнэлэгт ханддаг талаар эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Монгол Улсад 2018 онд 6073 хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсоны 3070 нь эрэгтэй, 3003 эмэгтэй байна.

Шинэ тохиолдлын 67.3 хувийг орон нутаг, 32.7 хувийг Улаанбаатар хотод бүртгэгдсэн өвчлөл эзэлж байна. Элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдар, уушгины хорт хавдар,умайн хүзүүний хорт хавдар нийлээд нийт зонхилон тохиолдож буй хавдрын 65.5 хувийг эзэлж байна.

Манай улс элэгний хорт хавдрын тархалтаар болон ходоодны хорт хавдраас шалтгаалах нас баралтаар дэлхийд нэгд ордог. Сүүлийн гурван жилд уушгины хорт хавдрын тархалт хурдацтай нэмэгдэж 2018 оны байдлаар 517 шинэ тохиолдол бүртгэгдээд байна.

“Хаппи Веритас” эмнэлэг хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх тогтолцоог Монгол Улсад анх удаа иж бүрнээр нь нэвтрүүлэн, хавдрын эсрэг үндэсний аянг эхлүүлжээ.

Тухайлбал, зонхилон тохиолдох хорт хавдруудыг тэргүүлж буй элэг, ходоод, уушгины хорт хавдруудад тус бүрт нь эрт илрүүлгийн хяналтын системийг боловсруулж, элэгний В, С вирус хөнгөлөлттэй үнээр тоолох, элэгний хатуурал, өөхжилт илрүүлэх шинжилгээг 100 хувь үнэ төлбөргүй болгож, 500 хүнийг тус хөнгөлөлтөд хамруулна гэлээ.

Мөн хүйтэрч байгаатай холбогдуулан уушгины хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх зорилгоор утааны голомтод амьдардаг 40-ээс дээш насныхан болон 10-аас дээш жил тамхи татсан иргэдийг бага доозын КТГ-ын шинжилгээнд хамруулж эхэлсэн байна. Дэлхийн эмчилгээний жишигт бол уушгины хорт хавдар нь рентген шинжилгээгээр илрэх нь тааруу бөгөөд илэрсэн ч хожуу үедээ илэрдэг байна. Харин эрдэмтдийн олон жилийн судалгааны дүнд уушгины хорт хавдрыг бага доозын КТГ-ын шинжилгээгээр илрүүлэх нь үр дүнтэй бөгөөд рентген шинжилгээгээр илрүүлснээс нас барах магадлал 20 хувиар бага байдгийг тогтоожээ.

Зонхилон тохиолдох хорт хавдарт умайн хүзүүний хорт хавдар зүй ёсоор орж байна. Умайн хүзүүний хорт хавдар нь хүний паппилома вирусын /HPV/өндөр эрсдэлтэй зарим хэв шинжийн байнгийн халдвараас үүсдэг. Энэ нь умайн хүзүүний хорт хавдрын хамгийн том эрсдэлт хүчин зүйл юм. Арван эмэгтэй тутмын ойролцоогоор найм нь амьдралынхаа явцад бэлгийн замын HPV халдвар авсан байдаг. Үүнээс өндөр эрсдэлтэй төрлөөр халдвар авбал умайн хүзүүний хорт хавдраар өвчлөл магадлал нэмэгддэг.

“Хаппи Веритас” эмнэлгийн хүний их эмч Н.Чойжамц элэг, ходоод, уушгины хавдрын талаар хэлэхдээ, Монголчууд өвчин бол дайсан, үхэл бол аюул гэж хэлдэг. Манай улс элэгний хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Элэгний хавдар нь хэд хэдэн хүчин зүйлээс үүсдэг. Нэгд, элэгний A, B, C, D, E вирус, хоёрт, чихрийн шижин. Чихрийн шижингээс болж хэвлийн таргалалт явагдаж, элэг өөхөлдөг. Гуравт, цусанд төмөр ихсэх. Дөрөвт, элэгний бэтэг өвчин, тэмбүү өвчин. Тавд, бэлэн бүтээгдэхүүн идсэнээр цөс өтгөрдөг. Зургаад, химийн бодис их хэрэглэх байдал нь элэгний хавдар үүсгэх гол хүчин зүйл болж байна. Тиймээс иргэд эдгээр эрсдэлт хүчин зүйлсийг хэрэглэдэг, эсвэл вирустай бол заавал хавдрыг илрүүлэх дүрс, оношилгоо, томограф буюу хэвлэлийн эхо, эдийн шинжилгээг өгөх хэрэгтэй.

Харин ходоодны хавдрын гол шалтгаан нь хеликобактери юм. Энэ нь хүний аяга, халбага хэрэглэх, архи их уух, халуун ногоо, бэлэн хоол идэх зэргээр дамждаг. Мөн удамшиж болно. Хеликобактери нь ходоодны салст бүрхэвчийг гэмтээж, ходоодыг шархлуулах, ургацаг үүсгэдэг. Уушгины хавдар нь тамхи татах, уурхай болон модны үйлдвэрт ажиллах зэргээс үүснэ. Тамхи татдаг хүмүүс уушгины хавдраар өвчлөх 70-80 хувийн эрсдэлтэй. Хавдрыг илрүүлэхийн тулд цээжийг гэрэлд харна” хэмээн онцлон хэлсэн юм.

Дашрамд дурдахад, “Хаппи Веритас” эмнэлэг нь хүний паппилома вирусийн эрсдэл өндөртэй 15 төрлийн 70000 төгрөгөөр оношлох шинжилгээний багцыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн байна.

Эх сурвалж: Etoim.mn

Танд энэ мэдээлэл таалагдсан уу? Like дараад сонирхолтой мэдээллүүдийг цаг тухайд нь хүлээн авна уу.

Танд асуух, тодруулах зүйл байвал энд бичээрэй:
Холбогдох утас :


Трансфер фактор таны дархлааг 437% нэмэгдүүлнэ! Бичлэгээс үзнэ үү

Таны мэдлэгт : Трансфер фактор гэж юу вэ?

Трансфер факторыг 1949 онд АНУ-ын эрдэмтэн Шервүд Лоүренс хүний цуснаас олж нээмэгц дархлааг дэмжиж, сайжруулдаг гайхамшигтай чадвар нь анагаах ухааны шинэ содон ололт болж энэ уургийг цэврээр нь ялгаж аваад эрүүл мэндийн салбарт хэрэглэе хэмээн дэлхий дахинаараа анагаахын төдийгүй шинжлэх ухааны ихэнх хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн юм. Энэ чиглэлийн судалгаа, технологийн хөгжил тасралтгүй үргэлжилсээр 40 жилийн дараа 1988 онд үнээний сүүний уургаас цэврээр нь ялгаж авах технологи боловсруулсан нь энэ бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх, хүн амд хүртээмжтэйгээр хэрэглэх боломж нээгдсэн байна. Трансфер Факторыг 60 гаруй жилийн турш судалж, судалгааны ажилд 40 сая ам.доллар зарцуулж, эрдэм шинжилгээний 6500 ажил хийгдэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 удаа зохион байгуулагдсан байна.

Цааш нь унших

Трансфер факторын үйлдвэрлэлийн процесстой танилцана уу

Их уншсан

БИЗНЕС САНАЛ

Та ажлынхаа хажуугаар сарын 500$ - 3000$, түүнээс дээш нэмэлт орлоготой болмоор байна уу?

Дэлгэрэнгүй

Мэдээлэл авах

Мөн та бидэнд мэйл хаяг, утсаа үлдээнэ үү. Бид бүтээгдэхүүний хямдрал урамшуулал шинэ боломжийг таны утсанд мэссэжээр илгээж мэдэгдэж байх болно :