logo

Трансфер фактор
Захиалах утас 9928-5192, 8815-9890

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн захирал Б.Болдсайхан эмч уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна. Энэ удаа зүрх судасны өвчлөл болон цусны даралт ихсэх өвчний талаар ярилаа.

-Цусны өтгөрөлтийг яаж шингэлэх вэ. Өтгөн байх нь ямар сөрөг үр дагавартай вэ?

-Цусны өтгөрөлтийн тухайд хүмүүс хоёр өөр юмыг хольж ойлгодог. Нэгдүгээрт, цус бол сийвэн болон доторхи эсүүд гэсэн хоёр хэсгээс тогтдог. Яг анагаахын ойлголтоороо бол сийвэнгийн буюу шингэн хэсгүүд багасаад цусны эсүүд байгаа хэсэг нь ихсэх юм бол цус өтгөрөлт гэж үздэг. Хэвийн үедээ эс нь 40 орчим хувь байх ёстой юм. Түүнээс ихсээд 45-аас дээш болвол эмгэг болно. Шингэн дутагдах, алдах үед хүн хамгийн түрүүнд цусанд байгаа сийвэнгээсээ усыг нь авч нөхдөг. Үүнтэй өөр нэг юм андуураад байдаг нь юу вэ гэхээр цусны бүлэгнэлтийн систем их идэвхтэй эсвэл идэвх нь багассан байхыг хүмүүс цус өтгөрөлт гэж ойлгодог. Энэ бол өөр. Яагаад гэхээр, ямар нэгэн шарх сорви үүсэхэд дор нь бүлэн үүсгэж хамгаалах зориулалттай бүлэгнэлтийн том систем хүний цусанд бий. Стресстэй үед, тарган, тамхи их татдаг, чихрийн шижинтэй, даралт ихтэй, судас нь нарийссан хүнд цусны бүлэгнэлтийн систем хэвийн үеийнхээс илүү идэвхжсэн байдаг. Мөн хойлогийн мах идсэн, чонын өвс уусан, Завханы шар цэцэг уусан хүмүүст бүлэгнэлт ихэсдэг. Тэрнээсээ болоод энд тэнд хүний цусанд жижиг хэмжээний бүлэн үүсч, тэр нь зүрхний, тархины хөл, гарын судсуудыг бөглөж, хүндрэл гаргах магадлал их бий.

Үүний тулд бүлэгнэлтийн системийн дарангуйлах, бүлэгнэлтийн эсрэг системийг дэмжих ёстой. Эхний хэлсэн, анагаахын утгаараа сийвэн нь багассан, эс нь ихэссэн тохиолдолд зөвхөн шингэн уулгаж, хүн тохиолдолд судсаар шингэн хийж л цусны өтгөний хувийг хадгалах ёстой байдаг.

-Хоёр даралт яахаар ойртдог вэ. Нэг даралт өндөр нэг нь зүгээр байна. Энэ юутай холбоотой вэ?

-Хүний дээд, доод даралт гэж байдаг. Судас ашгиж байх үеийн даралт бол дээд талынх, судас тэлэгдээд байх үеийнх нь доод даралт. Дээд даралт өндөр байна гэдэг нь судас ашгилттай байна гэсэн үг. Ийм байдалтайгаар агшсан судастай, эмчилгээ хийлгэхгүй удаан явбал аажимдаа агшсан чигээрээ хатуурдаг. Харин доод даралт судас буцаад сайн суларч чадаж байна уу, үгүй юү гэдгийг харуулдаг. Гурван давхрагатай, голын давхрага нь дан булчингаас тогтдог. Судасны голын давхрага буюу судас өөрөө сайн агшиж, шаардлагатай үед 200 хүртэл даралт бий болгох нь бий. Мөн унтаж амарсан үед, жишээ нь өглөө үүрээр дээд талын даралт 80, 90 хүртэл бууж болдог. Судас үргэлж агшилттай гэдэг нь стресстэй байгаатай холбоотой. Судасны хатууралтай болсон байвал дээд даралт өндөр байна. Стресстэй байвал даралт бас хэлбэлзэнэ. Тиймээс стресстсэний дараа стрессээ зөв тайлдаг, сайн тайвширч амардаг байх хэрэгтэй . Ер нь бол даралт ихдэх өвчнийг олон ангилдаг. Дээд даралт ихсэх, мөн доод дарал ихсэх өвчин ч гэж бий. Доод даралт өндөр хүн байдаг. Тэр нь судас хатуурсан, суларч өгдөггүй хүн байна гэсэн үг. Хоёулаа өөрчлөгддөг хүмүүс байдаг. Даралт ихдэхээр ганцхан нифедипин юм уу атенолол уудаг гэж боддог. Тэгж болохгүй. Яг зүрхний эмчид үзүүлж, нарийн оношлуулах хэрэгтэй. Ямар төрлийн даралт ихдэлт байна, даралтын өвчин мөн үү, бөөрнөөс болж байна уу, судас хатууралтаас болсон уу, даралтын өвчин бол зөвхөн дээд даралт уу, доод даралт уу, хоёулаа юу, энэ хооронд пульс нь ямар байна, зүрхний ачаалал ямар байна, бөөрний цусан хангамж ямар байна, хамгийн гол нь тархины цусан хангамж хангалттай байна уу. Эмч энэ болгоныг бодож байж эмчилгээ хийдэг. Тэгэхээр анхнаасаа өөрөө дур мэдэн эм уухгүй, эмчид үзүүлж байж эмээ аваад, эмчийн заавраар эмийн тунг тааруулсан нь дээр.

-Өглөө бүр хамраас цус гараад байх юм. Уг нь салхивчаа байнга онгойлгож унтдаг. Бас шар айраг уухаар буйл хавдаад байдаг нь ямар учиртай юм бэ?

-Өглөө бүр хамраас цус гардаг тухайд олон хүний ярьдаг зовиур байна. Хамраас цус гарахыг хүмүүс гол төлөв даралт их байна, зүрх муу гэж янз янзын өвчинтэй холбож тайлбарлах гэж оролддог. Хамгийн түрүүнд хамар дотор шарх байна уу гэдгийг шалгах ёстой. Шарх байгаад шархан доторхи судсууд нь эмзэг болчихсон бол өглөө нь нийхэд, эсвэл хамраа оролдоход судсууд хагараад цус гарч байна гэсэн үг. Манайх хуурай, тоостой агаартай болохоор бараг гурван хүний нэг нь хамартаа тодорхой хэмжээний шархтай байдаг. Тэгэхээр хамартаа цацарганы тос түрхэж байж болно. Тэгж шархаа эдгээчихвэл цус гарах нь гайгүй болно. Хоёрдугаарт, өглөө болгон их хэмжээгээр цус гараад байвал чих, хамар, хоолойн эмчид үзүүлж, хамрын салст дотор байгаа шархаа түлүүлж болно. Тэгвэл дахиж гарах нь гайгүй. Энэ хүн амаа ангайж унтдаг юм биш байгаа, тэгвэл ам хуурайшиж хамраас цус гардаг.

-Зүрх өвдөх, даралт ихсэхэд 100 гр татахад зүгээр гэж хүмүүс ярьж, уудаг. Энэ нь зөв үү, буруу юу?

-Хүний ямар эд эрхтэн 6-7 дахин илүү их ачаалал даах бэлтгэлтэй байдаг. Тэгэхээр 100 хувь ажиллах ёстой булчингийн юм уу, зүрх мэдрэлийн 20-30 хувь нь ажиллаж байдаг гэсэн үг. Хэвийн үед гарын, зүрхний, тархины ч байна уу, зуун судасны 20-30 хувь нь л ажиллаж байдаг. Хүн халууцахаар, архи уухаар, гүйц, ажил хийхээр улайж, халуун болдог. Тэр нь нөөцөнд байна гэсэн үг. Архи уухаар бас яг ийм үзэгдэл болдог. Энэ үед зөвхөн халууцаж улайхаас гадна зүрх дэлсдэг. Гүйхээр нүүр улайгаар, халууцаад, зүрх амаар гарах гээд, саунд орохоор зүрх түгшиж байна гэдэг. Тэгэхээр 20 хувь нь ажиллаж байсан судаснууд 100 хувь бүгд ажиллахаар тав дахин илүү их ачаалал зүрхэн дээр ирнэ гэсэн үг. Хэрвээ таны даралт ихэссэн юм уу, зүрхээр эвгүй оргисон байхад нэмж архи уувал илүү олон судас ажиллаад, илүү их ачаалал зүрхэнд ирнэ. Тэгэхээр энэ нь зүрхэнд ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ нь зүрхэнд илүү их эрсдэлтэй, магадгүй зүрх зогсоох, цус харвах аюулд хүргэж болно. Тиймээс ийм эмчилгээг ерөөсөө хийж болохгүй.

-Арьсан дээр юм туураад байдаг. Эмчид үзүүлэхэд цусны өвчтэй гэсэн. Цусны өвчин гэдэг ер нь юу юм бэ?

-Анагаахын бидний ойлгодгоор судсаар гүйх цусан дотор байгаа эсүүд, тэдгээрийг үүсгэдэг чөмөгний өвчнүүдийг цусны өвчин гэдэг. Энэ хүний тухайд судасны ханын үрэсвэл буюу цусны өвчний бус системийн юм уу, аутоиммун бүлэгт багтах өвчин байна. Энэ өвчний шалтгаан нь хоолой өвдөх. Системийн буй аутоиммун өвчин 13-17 насны өсвөрийн /шилжилтийн насны/ хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог хоолой өвдөхөд буруу, тууштай,эмчлээгүйтэй холбоотой. Түүнээс болоод үе мөч, зүрх, бөөр, арьсанд магадгүй судасны хананд нөлөөлснийг системийн өвчин гэдэг. Өвчин үүсэх нөхцөл шалтгаан ойролцоо боловч илрэх шинж тэмдэг нь өөр байдаг. Эмчилгээ нь харин ерөнхийдөө адил. Биеийн нимгэн хэсгээр эхлээд толбо тууралт гарна. Хүний биеийн үндсэн суурь тулгуур-холбогч эд нь бүх эрхтэнд байдаг. Түүнийг гэмтээдэг стрептококк гэх нян хүний биед орж ирэхэд хүний дархлааны систем алдаатай ажилласнаас үүсдэг. Дархлааны эс гаднын биетийг холбож аваад иммунокомплекс гэж юм үүсч, хүний бие дотор эргэлдэхдээ их төлөв холбогч эд дээр очиж суудаг. Ингэж иммунокомплекс очиж суусан хүрэлцсэн газар болгоныг хүний дархлааны систем буюу дотоодын цагдаа цэрэг нь харь гаднын биет байна гэж үзэж атакалж эхэлдэг. Үүнээс болоод аль эрхтний холбогч эд эээр суусан байна, тэнд гэмтэл гарч, өвчин үүснэ. Системийн эдгээр өвчнүүдийг эмчлэхэд маш хэцүү ч эхний 10-14 хоногт эрчимтэй эмчилгээ хийж, дархлааг нь зохицуулах, микро цусан хангамжийг сайжруулах боломжтой. Үүний зэрэгцээ хоолойн өвчиндөө пенициллин G аспириныг хамтатган хоёр жил хэрэглэх хэрэгтэй.

-Шүд цоорох нь яагаад зүрхэнд нөлөөдөг вэ?

-Шүд цоорохоор тэр хөндийд зүсэн бүрийн нян хадгалагдаж байдаг. Хүнийг амьсгалах, хоол идэх тоолонд тэр нянгууд бие руу нь урсч орж байдаг гэсэн үг. Түүнээс болж хүний зүрхнээс гадна бусад эрхтэнд нөлөөлнө. Зүрх муутай хүмүүст шүдний өвчин маш аюултай. Зүрх муутай гэдэг нь органик өөрчлөлттэй, зүрхэндээ цоорхойтой, эсвэл зүрхний хавхлагийн гажигтай хүмүүс шүү дээ. Ийм өвчтэй хүмүүс шүдээ эмчлүүлэхийн өмнө ба хойно таван хоногийн турш заавал антибиотик ууж байх ёстой. Тэгэхгүй бол шүдийг эмчлэхээр оролдох үед маш их нян цус руу орж байдаг. Эрүүл хүний дархлааны систем эдгээр няг цэвэрлээд гаргадаг бол зүрхэндээ органик өөрчлөлттэй хүмүүст яг тэр өөрчлөлттэй хэсэгт нь нян суучихдаг. Тиймээс болгоомжтой хандаж, эрүүл мэнддээ анхаарал тавьж байх ёстой.

-Хүний зүрх өвдөхөд таргалдаг уу?

Уг эсрэгээрээ. Хүн таргалснаар зүрх өөхөлнө. Өөхөлсөн зүрхний ачаалал ихэсч муу ажиллана. Үүний улмаас судас нарийсна, даралт ихэснэ. Үүнээс гадна зүрх муудаад хавагнаж болно. Хаванг таргалалтаас ялгах хэрэгтэй.

-Зүрх өөхөлсөн бол турах шаардлагатай юу?

-Мэдээж, гэхдээ гэнэт турах аюултай. Хамгийн гол нь зөв турах хэрэгтэй. Үүний тулд нэгд, дасгал хий. Хүнд хөдөлгөөн дутна уу гэхээ илүүдэхгүй. Хоёрт, хоолоо зохицуулж, тааруул. Төмс, чихэртэй ундаа, цагаан гурилын бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийж, дээр нь цагаан будааг хязгаарлах хэрэгтэй. Бусдаар өөхтэй байсан ч болно. Төмснөөс бусад ногоо, цагаан идээ, жимс идэж ус ууж байх хэрэгтэй. Энэ хоёр аргаар турах нь зөв.

-Тэгвэл зүрхний хаванг яаж арилга вэ?

-Зүрхний хаван гэж тусдаа ганц төрлийн хаван байдаггүй. Мөн нэг л янзын эмчилгээ хийж болохгүй. Зүрхний хаван бол хөлнөөс эхэлдэг. Гэхдээ энэ нь зүрх үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй болж, зүрхний дутагдлын бараг гурав дахь шатанд орсон байна гэсэн үг. Энэ үед нэгдүгээрт, эмчээр ямар төрлийн зүрхний дутагдал байгааг оношлуулах нь зүйтэй. Зүрхэнд ирж байгаа ачаалал их байж болно. Эсвэл зүрх өөрөө муудса, зүрхний дараагийн хэмгийн ачаалал ихэдсэн байж болно. Энэ гурав хавсарсан байж ч болно. Тийм учраас эхлээд учир шалтгаанаа олоод ачааллыг багасгах уу, зүрхийг дэмжих үү гэдгийг шийдэж байж эмчийн туслалцаатайгаар хавангаа хөөгөөд , дараа нь эмчийн заавраар өөрөө эмээ ууж сурах хэрэгтэй. Түүнээс биш, зүрхний хаван гэхээр л шээсээр хөөх эм ууж болохгүй .

-Миний зүрх үе үе хүчтэй цохилоод байдаг юм. Ийм үед кофе уух зүгээр үү?

-Ийм үед кофе уух дэмий байх. Яагаад гэвэл кофенд байдаг кофеин гэдэг бодис өөрөө уртавтар тархинд байдаг, өөрөөр хэлбэл дагзны доод хэсэгт байгаа хүний хамгийн доод тархинд буй зүрх амьсгалын дээд төвүүдийг цочроодог. Үүнээс болж хэвийн байх үед ч кофе ихээр уувал зүрхний цохилт, даралт ихэсдэг, зүрх судасны үйл ажиллагаа идэвхждэг. Гэтэл зүрх хүчтэй цохилж байхад кофе уувал улам нэмэгдэнэ. Тэгэхээр ийм үед тайван нь чухал. Элдэв уур уцаар байвал тайвшрах хэрэгтэй. Зүрхний цохилтоо тайван болтол хөдөлгөөнгүй сууж амрах ёстой. Ер нь ногоон цай ууж байвал зүгээр шүү.

Танд энэ мэдээлэл таалагдсан уу? Like дараад сонирхолтой мэдээллүүдийг цаг тухайд нь хүлээн авна уу.

Танд асуух, тодруулах зүйл байвал энд бичээрэй:
Холбогдох утас :


Трансфер фактор таны дархлааг 437% нэмэгдүүлнэ! Бичлэгээс үзнэ үү

Таны мэдлэгт : Трансфер фактор гэж юу вэ?

Трансфер факторыг 1949 онд АНУ-ын эрдэмтэн Шервүд Лоүренс хүний цуснаас олж нээмэгц дархлааг дэмжиж, сайжруулдаг гайхамшигтай чадвар нь анагаах ухааны шинэ содон ололт болж энэ уургийг цэврээр нь ялгаж аваад эрүүл мэндийн салбарт хэрэглэе хэмээн дэлхий дахинаараа анагаахын төдийгүй шинжлэх ухааны ихэнх хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн юм. Энэ чиглэлийн судалгаа, технологийн хөгжил тасралтгүй үргэлжилсээр 40 жилийн дараа 1988 онд үнээний сүүний уургаас цэврээр нь ялгаж авах технологи боловсруулсан нь энэ бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх, хүн амд хүртээмжтэйгээр хэрэглэх боломж нээгдсэн байна. Трансфер Факторыг 60 гаруй жилийн турш судалж, судалгааны ажилд 40 сая ам.доллар зарцуулж, эрдэм шинжилгээний 6500 ажил хийгдэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 удаа зохион байгуулагдсан байна.

Цааш нь унших

Трансфер факторын үйлдвэрлэлийн процесстой танилцана уу

Их уншсан

БИЗНЕС САНАЛ

Та ажлынхаа хажуугаар сарын 500$ - 3000$, түүнээс дээш нэмэлт орлоготой болмоор байна уу?

Дэлгэрэнгүй

Мэдээлэл авах

Мөн та бидэнд мэйл хаяг, утсаа үлдээнэ үү. Бид бүтээгдэхүүний хямдрал урамшуулал шинэ боломжийг таны утсанд мэссэжээр илгээж мэдэгдэж байх болно :