logo

Трансфер фактор
Захиалах утас 9928-5192, 8815-9890

Ханиад томуу зэрэг амьсгалын дээд замын үрэвсэл нь хатгалгаар болж хүндрэх нь элбэг байдаг ба энэ нь 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын шалтгааны 15%-ийг эзэлж, зөвхөн 2015 онд гэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буйгаар энэ өвчний улмаас 922000 хүүхэд эндсэн байна.

Сүүлийн 5 жилд (2010-2014) манай улсын 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчлөл орж, 2014 оны байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 83,1%-ийг нялхсын (1сар-1 нас), 54,2%-ийг нярайн (0-28 хоног) эндэгдэл эзэлж байна. Энэ нь Монгол улсад 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулахын тулд нялхсын болон нярайн эндэгдлийг бууруулах асуудал нэн чухал болохыг харуулж байна.

Улаанбаатар хотын хүн амын дунд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн амьсгалын тогтолцооны өвчлөлийн бүтэц, нас баралтын шалтгааныг авч үзэхэд эхний байранд уушгины хатгалгаа өвчин орж байгаа нь статистик тоон мэдээллээс харагдаж байна. (Эрүүл мэндийн статистик 2010-2014)

Хэдийгээр уушгины хатгалгаа амархан эмчлэгддэг, хялбар аргаар сэргийлэх боломжтой боловч агаарын бохирдол, орчны нөхцөл, хоол тэжээлийн дорой байдлаас болж өнөөг хүртэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг байсаар байгаа нь үнэхээр эмзэглүүштэй.

Хэвийн нөхцөлд агаараар дүүрч байдаг уушгины цулцангууд буюу амьсгалын замын хамгийн жижиг хэсгүүд гэмтэж үрэвсэхийг уушгины хатгалгаа гэдэг ба бохир агаараар амьсгалсны улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орж, үүнтэй тэмцэхийн тулд хүүхэд амьсгаадан, амьсгалын тоо олширдог.

Хатгалгаанаас урьдчилан сэргийлэх нь хүүхдийн нас баралтыг бууруулах стратегийн зайлшгүй чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Бактерийн болон пневмококкийн халдвар, улаанбурхан зэрэг өвчний эсрэг дархлаажуулалт нь хатгалгаанаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргад тооцогддог бөгөөд мөн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах, тухайлбал, сайжруулсан зуух болон шахмал түлш хэрэглэх, гэр орондоо ариун цэвэр, эрүүл ахуйг сайтар сахих нь хатгалгаа өвчнөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Ханиад томуу болон хатгалгаагаар өвчлөх эрсдэлээс сэргийлэх, өөрсдийгөө хамгаалахын тулд дараах энгийн зөвлөгөөг хэвшүүлэх хэрэгтэй. Үүнд:

- Даарахгүй байх, цаг агаар, ажил, амралтандаа зохицуулан хувцаслах

- Гэр сууц, анги танхим, ажлын байрандаа чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд тогтмол агааржуулах

- Улирлын томуугийн вакцинд хамрагдаж байх

- Хувийн ариун цэврийг сайтар сахиж, гараа тогтмол угааж хэвших

- Хог хаягдлыг гэртээ удаан байлгахаас зайлсхийх

- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, тоос тоосонцоргүй орчинг бүрдүүлж, тамхи татахгүй байх

- Халуун цай, аарц, байгалийн жимсний шүүс зэрэг шингэнийг хангалттай хэрэглэх

- Эрүүл аюулгүй, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх

- Ханиаж найтаахдаа амаа дарах, гар руугаа ханиахаас зайлсхийх

- Амралтын өдрүүдэд хотоос гадагш цэвэр агаарт гарах, явган явах

- Өглөө, оройн цагаар бага насны хүүхдээ салхилуухаас зайлсхийх хэрэгтэй.

Танд энэ мэдээлэл таалагдсан уу? Like дараад сонирхолтой мэдээллүүдийг цаг тухайд нь хүлээн авна уу.

Танд асуух, тодруулах зүйл байвал энд бичээрэй:
Холбогдох утас :


Трансфер фактор таны дархлааг 437% нэмэгдүүлнэ! Бичлэгээс үзнэ үү

Таны мэдлэгт : Трансфер фактор гэж юу вэ?

Трансфер факторыг 1949 онд АНУ-ын эрдэмтэн Шервүд Лоүренс хүний цуснаас олж нээмэгц дархлааг дэмжиж, сайжруулдаг гайхамшигтай чадвар нь анагаах ухааны шинэ содон ололт болж энэ уургийг цэврээр нь ялгаж аваад эрүүл мэндийн салбарт хэрэглэе хэмээн дэлхий дахинаараа анагаахын төдийгүй шинжлэх ухааны ихэнх хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн юм. Энэ чиглэлийн судалгаа, технологийн хөгжил тасралтгүй үргэлжилсээр 40 жилийн дараа 1988 онд үнээний сүүний уургаас цэврээр нь ялгаж авах технологи боловсруулсан нь энэ бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх, хүн амд хүртээмжтэйгээр хэрэглэх боломж нээгдсэн байна. Трансфер Факторыг 60 гаруй жилийн турш судалж, судалгааны ажилд 40 сая ам.доллар зарцуулж, эрдэм шинжилгээний 6500 ажил хийгдэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 удаа зохион байгуулагдсан байна.

Цааш нь унших

Трансфер факторын үйлдвэрлэлийн процесстой танилцана уу

Их уншсан

БИЗНЕС САНАЛ

Та ажлынхаа хажуугаар сарын 500$ - 3000$, түүнээс дээш нэмэлт орлоготой болмоор байна уу?

Дэлгэрэнгүй

Мэдээлэл авах

Мөн та бидэнд мэйл хаяг, утсаа үлдээнэ үү. Бид бүтээгдэхүүний хямдрал урамшуулал шинэ боломжийг таны утсанд мэссэжээр илгээж мэдэгдэж байх болно :